Хотын тэнгэрт утаа манараад
Хортой угаар улам ширүүснэ
Иргэний ёсоор амьдарч яваа
Эрэлхэг хүмүүсийн цуваа хөвөрнө

Бидний амьдрал эрүүлийг хүснэ
Бидний санаа ирээдүйд зовиноно

Цэнхэр тэнгэрийн сөөм ч агаарыг
Цэвдэг утаанд алдах есгүй
Янагийн харц бүрэлзэн хорссон
Ядруухан өвлийг мартах учиргүй

Бидний амьдрал эрүүлийг хүснэ
Бидний санаа ирээдүйд зовиноно

Аранзал тугийн намираан доохно
Ард олноо хуураад байна уу
Алтан үсэгтэй амлалт бүхэн чинь
Аяа биднээс холхон байна уу

Бидний амьдрал эрүүлийг хүснэ
Бидний санаа ирээдүйд зовиноно

Гамшиг дагуулсан утаан дундаас
Гараа сунгаж татна гэчихээд
Далан зургуулаа ордонд ороод
Давхар дээлтэй дулаахан сууна уу

Бидний амьдрал эрүүлийг хүснэ
Бидний санаа ирээдүйд зовиноно

Ч.Чагнаадорж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *